Нууцлалын бодлого
Хамгийн сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 07 сарын 01
Энэхүү Нууцлалын бодлогод "Гарди Менежмент ХХК" (цаашид “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэх)-ийн үйл ажиллагааг нь хариуцаж буй www.monichat.mn вэбсайт болон MoniChat гар утасны аппликейшнд (цаашид “Monchat”, “Апп” гэх)-ын үйлчилгээг үзүүлэх явцад хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, гуравдагч этгээдэд дамжуулах, мөн Таны мэдээллийн эзэн болох эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг тусгасан.
Нууцлалын бодлого нь мэдээллийн эзэн та (цаашид “Мэдээллийн эзэн”, “Та” гэх)-наас Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зорилгоор авч буй цахим зөвшөөрлийг илэрхийлнэ. Тиймээс Та “зөвшөөрч байна” гэх товчийг дарснаар Бидэнд цахим зөвшөөрлийг олгож байна гэж үзэх тул Та Апп-г ашиглаж эхлэхийн өмнө Нууцлалын бодлоготой сайтар уншиж танилцаж зөвшөөрөх үйлдлийг хийнэ үү.
Бид хүний хувийн халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөнө.
Нууцлалын бодлогыг гадаад хэлээр орчуулсан хувилбарыг Апп, цахим хуудсанд байршуулж болох бөгөөд гадаад хэл дээрх орчуулга болон Монгол хэл дээрх хувилбарт зөрүү гарвал Монгол хэл дээрхийг баримтална.
- НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Нууцлалын бодлогод дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
|
Нэр томьёо |
Тодорхойлолт |
|
Мэдээлэл цуглуулах |
Хувийн мэдээллийг мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх зэрэг үйл ажиллагааг, |
|
Мэдээлэл боловсруулах |
Хувийн мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг, |
|
Мэдээлэл ашиглах |
Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг, |
|
Биометрик мэдээлэл |
Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг, |
|
Захидал харилцааны мэдээлэл |
Апп дахь үйлчилгээг ашиглан солилцож буй мэдээлэл орно. |
- МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ
- Бид Таны хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу Апп-д бүртгүүлэхээс эхлэн цуглуулж, боловсруулж, ашиглана.
- Шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх хүрээнд хуульд заасан үндэслэлээр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
- Насанд хүрээгүй иргэний мэдээллийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл дээр үндэслэн цуглуулж, боловсруулж, ашиглана.
- ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ
- Бүртгэлийн мэдээлэл
|
Мэдээллийн төрөл |
Зорилго |
Хадгалах хугацаа |
|
Утасны дугаар |
Бүртгэл үүсгэх, таних баталгаажуулалт, хоёр шаттай баталгаажуулалт (2FA) |
Бүртгэл идэвхтэй үед + хааснаас хойш 5 жил (хуулийн шаардлага) |
|
И-мэйл хаяг |
Бүртгэл баталгаажуулах, нууц үг сэргээх, чухал мэдэгдэл хүргэх |
Бүртгэл идэвхтэй үед + хааснаас хойш 2 жил |
|
Овог, нэр |
Хэрэглэгчийн профайл, хүмүүс олох |
Бүртгэл идэвхтэй үед |
|
Хэрэглэгчийн нэр (username) |
Найзууд таныг олох, хаяглах |
Бүртгэл идэвхтэй үед |
-
- Таних баталгаажуулалтын мэдээлэл (KYC)
|
Мэдээллийн төрөл |
Зорилго |
Хадгалах хугацаа |
|
Иргэний үнэмлэхийн мэдээлэл (нийтийн мэдээллийн дэд бүтэц ашиглан ДАН системээр баталгаажуулж болно) |
Хуульд заасан таних баталгаажуулалт, залилангаас сэргийлэх |
Бүртгэл хаагдсан эсхүл хамгийн сүүлд хийсэн гүйлгээнээс хойш 5 жил |
|
Оршин суугаа хаяг |
Маргаан үүссэн үед маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гаргаж өгөх |
Бүртгэл хаагдсан эсхүл хамгийн сүүлд хийсэн гүйлгээнээс хойш 5 жил |
-
- Чат болон харилцааны мэдээлэл
|
Мэдээллийн төрөл |
Зорилго |
Хадгалах хугацаа |
|
Мессежний агуулга |
Мессеж хүргэх, синхрончлох (end-to-end шифрлэгдсэн) |
Хүргэгдсэнээс хойш 30 хоног (хүлээн авагч талд 90 хоног) |
|
Хавсралт (зураг, видео, файл) |
Мэдээлэл солилцох |
Хамгийн ихдээ 90 хоног (автоматаар устгана) |
|
Дуудлагын түүх |
Үйлчилгээний чанарын хангах, алдаа засварлах |
180 хоног |
|
Групп чатын мэдээлэл |
Группийн үйл ажиллагааг хангах |
Групп идэвхтэй үед |
|
Холбоо барих жагсаалт |
"Найзууд олох" функцэд (таны зөвшөөрлөөр) |
30 хоног (синхрончлолын дараа устгана) |
-
- Техникийн болон ашиглалтын мэдээлэл
|
Мэдээллийн төрөл |
Зорилго |
Хадгалах хугацаа |
|
IP хаяг |
Аюулгүй байдал, залилангаас сэргийлэх, гео-хязгаарлалт |
1 жил |
|
Төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем |
Үйлчилгээний нийцтэй байдал, алдаа засварлах |
180 хоног |
|
Аппын хувилбар, тохиргоо |
Функциональ байдал, шинэчлэлт |
180 хоног |
|
Алдааны лог (crash log) |
Системийн тогтвортой байдал, алдаа засварлах |
90 хоног |
|
Ашигласан огноо, цаг |
Үйлчилгээний статистик, тооцоо |
1 жил |
-
- Байршлын мэдээлэл
|
Мэдээллийн төрөл |
Зорилго |
Таны зөвшөөрөл |
|
Нарийн байршил (GPS) |
"Ойролцоох хүмүүс" функц, контент санал болгох |
Шаардлагатай (татгалзах боломжтой) |
|
Ойролцоо байршил (IP хаягаар) |
Аюулгүй байдал, залилангаас сэргийлэх, хэл, цагийн бүс автомат тохируулах |
Шаардлагагүй |
- МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ДАМЖУУЛАХ
- Бид Таны хувийн мэдээллийг Таны зөвшөөрөлгүйгээр нийтэд ил болгохгүй. Дараах тохиолдлуудад мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах болно.
|
Хүлээн авагч |
Дамжуулах мэдээлэл |
Дамжуулах зорилго |
Үндэслэл |
|
Үүлэн хостинг үйлчилгээ үзүүлэгчид |
Бүх төрлийн мэдээлэл |
Өгөгдөл хадгалах, сервер |
Өгөгдөл боловсруулах гэрээ (DPA) |
|
Аналитик үйлчилгээ үзүүлэгчид |
Техникийн мэдээлэл, ашиглалтын лог (нэргүйжүүлсэн) |
Үйлчилгээ сайжруулах |
Таны зөвшөөрөл |
|
Хууль сахиулах байгууллага |
Мэдэгдэл, шаардлага тэдгээртэй адилтгах баримт бичигт заасан мэдээлэл эсхүл хууль бус үйлдэлд холбогдуулан шалгуулах бол овог, нэр, утасны дагуур, имэйл хаяг, гүйлгээний мэдээлэл зэрэг шаардлагатай бусад мэдээлэл |
Эрх бүхий байгууллагын шаардлага биелүүлэх, хууль тогтоомжийн нийцлийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх |
хууль тогтоомжид заасны дагуу |
-
- Бид дараах тохиолдолд шүүх, хуулийн байгууллагад мэдээлэл дамжуулна. Үүнд:
- Шүүх, прокурорын хүсэлт, хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд,
- Гэмт хэрэг, зөрчлийн талаар хуульд заасан үндэслэл бүхий албан бичгийн хүрээнд,
- Кибер аюулгүй байдлын зөрчил, халдлагын үед хууль сахиулах байгууллагын хүсэлтээр,
- Кибер аюулгүй байдлын болон бусад хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл бүхий баримт нотолгоо ирүүлсэн тохиолдолд тухайн байгууллагад.
- Бид Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд Таны мэдээллийг Таны зөвшөөрөлгүйгээр гадаад улсын төр, байгууллага, иргэн, олон улсын байгууллагад дамжуулахгүй.
- Бид дараах тохиолдолд шүүх, хуулийн байгууллагад мэдээлэл дамжуулна. Үүнд:
- МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
- Бид цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээллийн аюулгүй байдлыг дараах арга хэмжээг авч, хамгаална:
|
Хамгаалалтын төрөл |
Арга хэмжээ |
|
Дамжуулалтын шифрлэлт |
TLS 1.3 протокол |
|
Хадгалалтын шифрлэлт |
AES-256 (дамжуулалтын үеийн өгөгдөл) |
|
Чат шифрлэлт |
End-to-end шифрлэлт (Signal протокол) |
|
Хандалтын хяналт |
Хамгийн бага эрхийн зарчим, MFA (олон шаттай баталгаажуулалт) |
|
Системийн хамгаалалт |
ISO/IEC 27001 гэрчилгээтэй мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо |
|
Тасралтгүй хяналт |
Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, пентест |
-
- Интернэтээр мэдээлэл дамжуулах, цахим хадгалалтын аль ч арга 100% аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй. Хэрэглэгч та мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг ойлгож байх шаардлагатай.
- МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЭРХ
- Мэдээллийн эзний хувьд өөрийн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлбэрээр арга хэмжээ авч болох бөгөөд Мэдээлэл хариуцагчаас хариу өгөх хугацааг баримтална.
|
Эрх |
Хэрэгжүүлэх арга |
Хариу өгөх хугацаа |
|
Мэдээлэлд хандах |
Апп дотор: Профайл → Миний мэдээлэл |
Даруй |
|
Буруу мэдээллийг засуулах |
Апп дотор шууд засварлах |
Даруй |
|
Мэдээлэл устгуулах (бүртгэл хаах) |
Профайл → Аюулгүй байдал → Бүртгэл устгах |
30 хоног |
|
Зөвшөөрөл буцаан татах |
Төхөөрөмжийн тохиргоо эсвэл апп доторх тохиргоо |
Даруй |
|
Боловсруулалтыг хязгаарлах |
support@monichat.mn хаягаар хүсэлт гаргах |
10 хоног |
|
Өгөгдөл зөөвөрлөх |
support@monichat.mn хаягаар хүсэлт гаргах |
14 хоног |
|
Эсэргүүцэх |
Маркетингийн мэдэгдлийг унтраах |
Даруй |
- ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАХ (OPT-OUT) ЖУРАМ
- Мэдээллийн эзэн мэдээллийн төрлөөс хамаарч зөвшөөрлийг дараах хэлбэрүүдээс сонгож цуцлах боломжтой.
|
Зөвшөөрлийн төрөл |
Цуцлах арга |
Цуцлахад гарах үр дагавар |
|
Мэдээлэл цуглуулах ерөнхий зөвшөөрөл |
Бүртгэл хаах/устгах → бүх мэдээлэл устгагдана |
Үйлчилгээ ашиглах боломжгүй |
|
Байршлын мэдээлэл |
Төхөөрөмжийн тохиргоо → Байршил → MoniChat-д зөвшөөрөхгүй |
"Ойролцоох хүмүүс" функц ажиллахгүй |
|
Маркетингийн мэдэгдэл |
Апп тохиргоо → Мэдэгдэл → Сурталчилгааны мэдэгдэл OFF |
Урамшууллын мэдээлэл ирэхгүй |
|
Аналитик өгөгдөл цуглуулах |
Апп тохиргоо → Нууцлал → Аналитик хуваалцах OFF |
Үйлчилгээ сайжруулахад нөлөөлөхгүй |
|
Холбоо барих жагсаалт синхрончлох |
Апп тохиргоо → Нууцлал → Хаяг синхрончлох OFF |
"Найзууд олох" функц хязгаарлагдана |
-
- Зөвшөөрөл цуцлахаас өмнө цуглуулсан мэдээллийг бид хуульд заасан хугацаанд хадгалж, зориулалтын дагуу боловсруулна.
- Зөвшөөрөл цуцалсны дараа уг зорилгоор шинэ мэдээлэл цуглуулахгүй.
- COOKIE БОЛОН БУСАД ТЕХНОЛОГИ
|
Төрөл |
Зорилго |
Хадгалах хугацаа |
Татгалзах боломж |
|
Заавал (Essential) |
Сесс, аюулгүй байдал, тохиргоо |
Session |
Үгүй (үйлчилгээ зайлшгүй шаардлагатай) |
|
Функциональ (Functional) |
Хэл, theme, тохиргоо хадгалах |
1 жил |
Тийм (тохиргооноос) |
|
Аналитик (Analytics) |
Хэрэглээний статистик, гүйцэтгэлийн хэмжилт |
1 жил |
Тийм |
|
Маркетингийн (Marketing) |
Зөвшөөрсөн тохиолдолд сурталчилгаа |
180 хоног |
Тийм |
- НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ
- Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг дараах байдлаар мэдэгдэнэ.
- Апп доторх мэдэгдэл (аппыг нээх үед)
- И-мэйлээр (таны бүртгэлд бүртгэгдсэн хаяг руу)
- Нууцлалын бодлого, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Мэдээллийн эзэн зөвшөөрч баталгаажуулснаар үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглана.
- Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг дараах байдлаар мэдэгдэнэ.
- ХОЛБОО БАРИХ
- Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал, гомдол, эсвэл эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
Гарди Менежмент ХХК
Хаяг: Чингисийн талбай, Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Хөдөлмөрийн ордон, 11-р давхар,
Улаанбаатар 14220, Монгол Улс
И-мэйл: support@monichat.mn
Утас: +976-7272 8228 (Даваа-Баасан, 09:00–18:00)
-
- Бид Таны хүсэлтийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд, хуульд тусгайлан заагаагүй бол энэхүү бодлогын 6-д заасан хугацааны дотор хариу өгөх бөгөөд шаардлагатай бол таныг таних мэдээлэл шаардаж болно.
- Хэрэв бид Таны хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзвэл та Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах, эсхүл шүүхэд хандах эрхтэй.
